Манай цахим хуудсанд тавтай морилно уу


Кувейт Улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх сангийн Ерөнхий захирал Аднан Шехаб Эдинтэй уулзав.

Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Шинжлэх ухааныг хөгжүүлэх сангийн Ерөнхий захирал Аднан Шехаб Эдинтэй уулзаж, хоёр орны шинжлэх ухааны салбар хоорондын хамтын ажиллагаа болон Монголын үлэг гүрвэлийн үзэсгэлэнг Кувейт Улсад зохион байгуулах асуудлаар ярилцав.
дэлгэрэнгүй

Кувейт Улсын Үндэсний Ассамблейн гишүүн бөгөөд Үндэсний ассамблей дахь Кувейт, Монголын найрамдлын бүлгийн дарга Валид Мусаэд Аль-Табтабайтай ярилцав.

Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Үндэсний Ассамблейн гишүүн бөгөөд Үндэсний ассамблей дахь Кувейт, Монголын найрамдлын бүлгийн дарга Валид Мусаэд Аль-Табтабайтай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцав.
дэлгэрэнгүй

Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан туслах сайд Али Салман Аль-Саадтай санал солилцов.

Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан туслах сайд Али Салман Аль-Саадтай 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

Дагуул шинэ хот байгуулах тухай саналыг Элчин сайд дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Аль-Фадлиг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Халед Аль-Фадли Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах захидал илгээснийг дурдаад уг захидалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн хариуг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдэгдлээ.
дэлгэрэнгүй

КУВЕЙТ УЛСТАЙ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Сайд Ж.Мөнхбат энэ өдрүүдэд Кувейтэд болж буй хоёр орны Засгийн газар хоорондын Комиссын хуралдаанаар хэлэлцэж буй олон чухал асуудал дотор Кувейтийн Сантай явуулж буй хамтын ажиллагаа зүй ёсоор орж байгааг онцлон тэмдэглэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, КУВЕЙТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Эль-Кувейт хотод амжилттай болж өнгөрөв. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тэргүүлэн оролцов. Хуралдаанаар Монгол, Кувейтийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, соёл, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцож ярилцав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

• Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Баасан, Бямба гаригуудыг оролцуулан 08:00-17:00 цагийн хооронд хийнэ,
• Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
• Эль-Кувейт дэх ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай www.kuwait.embassy.mn эсхүл Embassy of Mongolia to the State of Kuwait гэсэн фейсбүүк хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

дэлгэрэнгүй