КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
ЭСЯ-наас ирэх 7 хоногт Катар Улсын Доха хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ Консулын үйлчилгээний талаар асууж, тодруулах зүйл байвал +965 9909 7419 дугаар (Viber, WhatsApp)-тай холбогдоно уу.
Консулын үйлчилгээ авах иргэд тус ЭСЯ-ны https://kuwait.embassy.mn/category/281 цахим хуудас руу нэвтэрч, бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Жич: Консулын үйлчилгээ авахтай холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах буюу төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийн хуулбаруудыг хэвлэн авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ