Элчин сайдын мэндчилгээ

2024-05-31


Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд саатан морилсон Танд баярлалаа.

Монгол Улс, Кувейт Улсын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлж, 2009 онд Эль-Кувейт хотноо ЭСЯ-аа, 2010 онд Улаанбаатар хотноо тус тус ЭСЯ-аа байгуулсан билээ.  

ЭСЯ  энэхүү  цахим хуудсаараа дамжуулан Та бүхэнд Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёлын талаарх мэдээллээс гадна  Кувейт болон  хавсран  суугаа  Катар Улс, Бахрейны Хаант Улстай  тогтоосон  найрсаг  харилцаа,   хамтын   ажиллагаа,   харилцаанд   болж   буй   онцлог   үйл   явдлууд,   түүнчлэн тус  ЭСЯ-ны  үйл ажиллагаанаас танилцуулж  байх юм. 

Суугаа болон хавсран суугаа улсад оршин суугаа болон зорчин яваа Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх нь ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно.

Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ПҮРЭВИЙН СЭРГЭЛЭН

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД