ГЭРЛЭЛТ БҮРТГЭЛ

2024-05-31


Кувейт, Катар, Бахрейн Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлж, өөрсдийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх

2. Гэрлэлтээ бүртгүүлэх талаар хосууд ЭСЯ-д хандаж хамтарсан өргөдөл  гаргана.  (Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, өөрсдийн оршин сууж буй улс дахь хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг заавал дурдаж, гарын үсэг зурсан байна. Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол өргөдлийн маягтын дагуу англи хэл дээр өргөдлөө бичиж, орчуулгыг хавсаргана).

3. Гэрлэхийг хүсэгчдийн хүчин төгөлдөр цахим иргэний үнэмлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Е-Mongolia цахим системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан хуулбар.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид нь арьс өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинжилгээний хариуг хавсаргана.

5. Гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байгаагүй тухай, хэрэв гэрлэлтээ  цуцлуулсан бол нотлох лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, хуулбарыг хавсаргасан байна. Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай.

Үйлчилгээний хураамж төлсөн баримт /хураамжийн дэлгэрэнгүй/

Тайлар:
- ЭСЯ гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосныг бүртгэх ХААТР–15 маягтыг дээрх баримт бичиг, гэрлэхийг хүсэгчдээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.