images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ЭСВАТИНИГИЙН ХААНТ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НКУЛУЛЕКО ДЛАМИНИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2026-01-26

46

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Эсватинигийн Хаант Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Нкулулеко Дламини-г Элчин сайдын яаманд хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны боломжууд, Кувейт дэх Дипломат төлөөлөгчийн газруудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын түвшинд өрнөж буй цаг үеийн нөхцөл байдал, тэдгээрийн нөлөөллийн талаар санал солилцов.

Түүнчлэн Элчин сайд Нкулулеко Дламини Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнүүдийг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулж, өргөн хүрээтэй эерэг сэтгэгдэл үлдсэнийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсаас Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг амжилттай эхлүүлснийг өндрөөр үнэлж, уг чиглэлээр Монгол Улсын туршлагаас судалж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.