ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСЕФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсеф Абдулла Фахру-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны хооронд яригдаж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар танилцуулж, эдгээрийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх уулзалтуудыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад айлчлал, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтарч ажиллахыг хүсэв.
Ёслолын газрын захирал Ибрахим Фахру Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Элчин сайдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд Элчин сайдын санал, санаачилгыг бүхий л талаар үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.