images

Катар Улсад суугаа иргэдийн анхааралд

Бусад мэдээлэл

2025-05-05

19

  1. Өөрийн харьяалагдах консулын тойрог дахь ЭСЯ-нд бүртгүүлэх. Тухайн бүртгэлд өөрийн
    овог нэр, паспорт эсхүл регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, яаралтай
    үед холбоо барих утасны дугаар зэргийг бичнэ.
  2. Эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдах. 2022 онд шинэчлэн
    батлагдсан журмын дагуу тус улсад оршин сууж буй гадаадын иргэд эрүүл мэндийн
    албан журмын даатгал заавал хамрагдахаар зохицуулсан.
  3. Катар Улсын хууль, эрх зүйн орчныг (шариатын хууль) судлах. Катарын ёс заншил, зан
    үйл, шашныг хүндэтгэх. Тус улсын хуулийн дагуу аливаа зөрчил, гэмт хэрэгт өндөр
    хэмжээний торгууль ноогдуулах, хорих, албадан гаргах зэрэг хэлбэртэй. Ялангуяа,
    согтууруулах төрлийн ундаа хэрэглэх, зохисгүй хувцаслах (өвдөгнөөс дээш, мөр гарсан),
    олон нийтийн газар зохисгүй биеэ авч явах (тэврэх, үнсэх, хөтлөлцөх, нүцгэлэх,
    эмэгтэйчүүдийн жим, фитнест утастай орох г.м) зэрэг болно.
  4. Өөрийн гадаад паспорт, тус улсад оршин суух зөвшөөрөл болон бусад бичиг баримтын
    хадгалалт, хамгаалалтад анхаарах. Уригч байгууллага, иргэн нь тухайн иргэний оршин
    суух зөвшөөрлийг хариуцдаг.
  5. Тус улсад оршин суух иргэдийн хувьд Катар Улсын жолооны үнэмлэх авах шаардлагатай. Замын хөдөлгөөнд оролцохдоо тус улсын хууль, дүрмийг мөрдөж, аюулгүй байдлаа
    ханган оролцоно уу.
  6. Өөрийн харьяалагдах консулын тойрог дахь ЭСЯ-тэй ойр ажиллах, зөвлөгөө, мэдээлэл
    авах. Тус ЭСЯ-наас консулын үйлчилгээ (иргэний бүртгэл, итгэмжлэл, баримт бичиг
    баталгаажуулалт г.м)-г авах боломжтой.
    Консулын үйлчилгээний асуудлаар тус ЭСЯ-ны дараах цахим хаягт хандан зөвлөгөөг
    авна уу. Үүнд:
    1. Embassy of Mongolia to the State of Kuwait (Facebook),
    2. Mongolian Embassy in Kuwait (Instagram),
    3. Консулын ажилтан Ч.Батмэнд (+965) 99097419 (Viber, Whatsapp)