images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэрэмжлүүлэх мэдээ

2025-06-17

31

 

КУВЕЙТ, КАТАР, БАХРЕЙН УЛСАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙ БОЛОН ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Бүс нутаг үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөх, оршин сууж буй иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд дээрх орнуудад зорчихгүй байх,
  2. Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах,
  3. Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийг хэрэгслээс авах,
  4. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд дээрх орны төрийн байгууллагуудаас гаргасан мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  5. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг болно.

Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 99097419, [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.  

           

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ