ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД ТАХРАНИ АЛЬ-НАССЕР-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн Эрх зүйн асуудал хариуцсан Туслах сайд Тахрани Аль-Нассер-тай Кувейт Улсын Гадаад хэргийн яаманд уулзав.
Уулзалтаар талууд Монгол, Кувейтийн хооронд байгуулах явцдаа буй баримт бичгүүдийг эцэслэх, тэр дундаа Монгол, Кувейтийн хамтын ажиллагааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замыг зураглалыг ойрын хугацаанд гарын үсэг зурахад бэлэн болгох, мөн 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдах Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгох, явцдаа буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллахаар тохирлоо.