images

КУВЕЙТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ПЛАТФОРМ НЭЭГДЛЭЭ

Бусад мэдээлэл

2025-11-06

53

Кувейт Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилго бүхий “Visit Kuwait” платформ 2025 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэхүү платформ нь дараах мэдээллийг цогц байдлаар багтаасан байна. Үүнд:

1. Кувейт Улсад аялахаар төлөвлөж буй иргэдэд виз олгох,  

2. Кувейт Улсад зохион байгуулагдах соёл, урлагийн арга хэмжээ, огноо, байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,

3. Кувейт Улсын аялал жуулчлал, түүхэн дурсгалт газрын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,

4. Төрийн үйлчилгээ, тусламж үзүүлэх, 

5. Онгоцны тасалбар, аяллын хөтөлбөр зохион байгуулах зэрэг үйлчилгээг тус тус багтаасан байна. 

Та доорх цахим холбоосоор тус платформтой танилцана уу. 

https://visitkuwait.gov.kw/

 

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ