КУВЕЙТ УЛСАД ЗОРЧИХ, ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
Кувейт Улсын Дотоод хэргийн яамнаас тус улс дахь хилийн боомтуудад хийж байсан биометрийн мэдээлэл авах ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдэв. Харин үүний оронд иргэд биометрийн мэдээлэл, хурууны хээг тус улсын Эрүүгийн нотлох баримтын ерөнхий газар, Үндэсний үнэмлэх захиалах төвүүдэд Кувейт Улсын хилийн боомтоор гарахаас өмнө заавал хийх шаардлагатай онцлоод байна.
Иймд, тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэд суугаа оронд ирснээс хойш биометрийн мэдээллээ дээрх төвүүдэд заавал хийх шаардлагатай.
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам