images

ДИПЛОМАТ ПАСПОРТ ЭЗЭМШИГЧДИЙГ ХАРИЛЦАН ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ, БАХРЕЙНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2025-09-24

45

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяани-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар болон цаашдын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар санал солилцож, энэ үеэр “Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бахрейны Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурлаа.

​Хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж байна.

​Тус Элчин сайдын яамны зүгээс цаашид “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бахрейны Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах боломжийг эрэлхийлж, яриа хэлэлцээг эхлүүлэн ажиллаж байна.