images

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, КУВЕЙТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАГАСНЫ НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АМЬД МАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗАР ХООРОНД ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-05-22

11

​Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хөдөө аж ахуй, Загасны нөөцийн Ерөнхий газрын Амьд малын асуудал хариуцсан газар хооронд 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахим уулзалт хийв.

​Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас Кувейт Улс руу амьд мал экспортлохтой холбоотой эрүүл мэндийн гэрчилгээг тохирох болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

​Уулзалтад монголын талаас Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяа, Хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, кувейтийн талаас Тархварзүй болон Зооноз өвчний хяналтын албаны дарга Др. Ахмед Аль-Хамад, Амьтны эрүүл мэндийн хэлтсийн ахлах малын эмч Др. Алаа Аль-Шараави, Мал эмнэлгийн тархвар зүйн мэргэжилтэн Др.Вийран Дханражан, Мал эмнэлгийн хөл хорио цээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Хассан Аль-Ноур, Халдварт өвчин судлалын мэргэжилтэн Др. Эмад Юнис нар оролцов.

​Талууд Кувейт Улсын томоохон импортлогч аж ахуй нэгжүүд Монгол Улсаас амьд мал импортлох сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байгаатай холбогдуулан эрүүл мэндийн гэрчилгээг тохирон гарын үсэг зурж, ойрын хугацаанд экспортыг эхлүүлэхээр тохирлоо.