images

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО, КАТАР УЛСЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-05-21

19

​​​​​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Үндэсний олимпын хороо, Катар Улсын Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн байгуулав. Санамж бичигт Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Катарын Үндэсний олимпын хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Жассим бин Рашид Аль-Буэнайн нар Доха хотноо Катарын Үндэсний олимпын хорооны төв байранд гарын үсэг зурав.

​​​Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын Үндэсний олимпын хороо болон спортын салбарын харилцааны эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.​​​​​​​

​Түүнчлэн гарын үсэг зурах ёслолын үеэр Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Катарын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, харилцан сонирхсон асуудал, хоёр улсын Үндэсний олимпын хороо болон спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Катарын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Жассим бин Рашид Аль-Буйнайн нар оролцов.