ЗАРЛАЛ
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам дэлхийн тэргүүлэх авиа компани болох Катар Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч Катар Эйрвэйс компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус компани 2023 онд Монгол Улсаас 13 охид, залуусыг шалгаруулан авч, бүхээгийн ажилтнаар сурган ажилд авсан билээ. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яамнаас хүсэлт тавин ажилласны үр дүнд Катар Эйрвэйс авиа компани дахин сонгон шалгаруулалт явуулж, тодорхой тооны охид, залуусыг сургаж, бүхээгийн ажилтан/онгоцны үйлчлэгчийн ажилд авахаар ажлын байр зарлаад байна.
Ажилд орох хүсэлтэй охид, залуус дараах холбоосоор орон бүртгүүлэх боломжтой бөгөөд бүртгэл 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилж, улмаар 2025 оны 3 дугаар сарын дундуур тус компанийн төлөөлөл Улаанбаатар хотноо ажиллаж, сонгон шалгаруулалт явуулахаар болоод байна.
Бүртгэлийн холбоос:
https://aa115.taleo.net/.../qa_external_cs/jobdetail.ftl...
Катар Эйрвэйс авиа компанийн зүгээс ажилд орох хүсэлтэй залууст дараах шаардлагыг тавьж байна Үүнд:
1. 21 нас хүрсэн байх,
2. Гарын хүрэх өндөр 212см дээш байх,
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
4. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх,
5. Олон үндэстний баг хамт олонтой хамтран ажиллах чадвар, үйлчилгээний чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй байх,
6. Эрүүл мэндийн асуудалгүй байх,
7. Катар Улсын нийслэл Доха хотноо байрлан ажиллах эрмэлзэлтэй байх зэрэг болно.
Катар Эйрвэйс авиа компанийн зүгээс энэ удаагийн сонгон шалгаруулалтад орон тооны хязгаар тогтоогоогүй бөгөөд бүхээгийн ажилтны мэргэшлийг хангаж, шалгаруулалт, ярилцлага болон элсэлтийн үе шатыг давсан бүхий л хүмүүсийг авч үзэхээ илэрхийлсэн болно.
Элчин сайдын яамны +965 99632463 /whatsapp/ дугаараар холбогдож, зөвлөгөө авах боломжтой.