ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ ТААЛАЛ ТӨГССӨНД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан талийгаачийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2025 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд 14:00-17:00 цагт Элчин сайдын яаманд Эмгэнэлийн дэвтэр нээж байна.
Эмгэнэлийн захидлыг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авч байна.