images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “HORECA” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-01-14

23

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Эль-Кувейт хотноо Кувейт Улсын Мэдээлэл, соёлын сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Абделрахман Бадах Аль-Мутайри-гийн ивээл дор зохион байгуулагдаж буй бүс нутгийн томоохон “Horeca” зочид буудал, хоолны үйлчилгээний салбарын 13 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

​Тус үзэсгэлэнд Булангийн орнуудын төдийгүй олон улсын тавцанд салбартаа тэргүүлэгч зочид буудал, мах, махан бүдээгдэхүүн, хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ, Их Британи, Герман, Итали, Шинэ Зеланд, Испани, Орос, Солонгос, Катар, Эмират, Саудын Араб зэрэг 30 гаруй улсын 100 орчим томоохон аж ахуйн нэгжийн удирдлага болон мэргэжилтнүүд оролцож, салбар зөвлөгөөнүүд зохион байгуулагдав. Түүнчлэн олон улсад алдартай тогооч нарын хоолны шоу болж, уг үзэсгэлэнд нийт 18,000 орчим олон улсын зочид, төлөөлөгч оролцож буйг зохион байгуулагч талаас мэдээлэв.

​Элчин сайдын яамны зүгээс цаашид ийм төрлийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуй нэгжүүд оролцоход бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой юм.