images

ЭМГЭНЭЛ

Хэвлэлийн мэдээ

2024-12-26

24

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН МАНМОХАН СИНГХ ТААЛАЛ ТӨГССӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ТУС УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ОЧИЖ ЭМГЭНЭЛИЙН ДЭВТЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

​Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд асан Манмохан Сингх 92 насандаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр очиж, Элчин сайд Адарш Свайка-д захидал гардуулж, хүндэтгэл үзүүлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

​Энэ үеэр Элчин сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 13 дахь Ерөнхий сайд Манмохан Сингх-ын улс орныхоо төлөө хийж, хэрэгжүүлсэн их үйл хэргийг санан дурсаж, үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газарт болон түүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэв.