ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ЭМИР ЭРХЭМ ДЭЭД ШЕЙХ МИШАЛЬ АЛЬ-АХМАД АЛЬ-ЖАБЕР АЛЬ-САБАХ-ЫН ТУС УЛСЫН ЭМИРЭЭР ӨРГӨМЖЛӨГДСӨН ӨДРИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛЬ-ЖАХРА ХОТЫН УЛААН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Кувейт Улсын Эмир Эрхэм дээд Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-ын Кувейт Улсын Эмирээр өргөмжлөгдсөн өдрийг тохиолдуулан Аль-Жахра хотын Улаан ордонд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцож, Кувейт иргэдийн аж амьдрал, соёл, заншил болон Улаан ордны түүхийн музейтэй танилцав.
Түүнчлэн энэхүү арга хэмжээнд оролцох үеэр Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын хамгийн том хөдөө аж ахуйн хот болох Аль-Жахра хотын захирагч Хамад Жассим Хабаши-тай уулзав. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны боломж бололцооны талаар товч санал солилцож, Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан албан ёсны уулзалт хийх хүсэлт хүргүүлсэн байгаа талаар мэдээлж, ойрын хугацаанд уулзалтыг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.