images

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бахрейны Хаант Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан тус улсын Цог Жавхлант Хаант Хамад бин Иса Аль-Халифа-д баярын мэндчилгээ дэвшүүлэв

Хэвлэлийн мэдээ

2024-12-18

56

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бахрейны Хаант Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан тус улсын Цог Жавхлант Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулга, хэлбэрээр баяжуулж, худалдаа,  эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж, Бахрейны найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэл, Цог Жавхлант Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэв.