images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮНДЭСНИЙ БАЯРЫН ХҮЛЭЭН АВАЛТАД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2024-12-02

59

Элчин сайд П.Сэргэлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын 53 жилийн Үндэсний баярын хүлээн авалтад тус улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Др. Матар Хамид Аль-Нияади-гийн урилгаар оролцов. Хүлээн авалтад оролцох үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа Арабын Нэгдсэн Эмират Улсын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сүүлийн жилүүдэд Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэйгээр өргөжин, хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Арабын Нэгдсэн Эмират Улс нь 1971 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 7 Эмират буюу Абу Даби, Дубай, Шаржах, Ажман, Ум Аль-Кувайн, Рас Аль-Хайма болон Фужайра гэх мужуудыг нэгтгэж, Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдаж байсан түүхтэй билээ.