images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ КЕНИ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАЛИМА АБДИЛЛЕ МУХАМУД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-11-22

80

 

​Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Кени Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Халима Абдилле Мухамуд-ыг хүсэлтийнх нь дагуу Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Элчин сайдын яамны Кувейт Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, баримталж буй бодлогын талаар товч танилцуулав.

​Элчин сайд Халима Абдилле Мухамуд Элчин сайд П.Сэргэлэнд хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад талархсанаа илэрхийлээд хоёр Элчин сайдын яам хооронд уялдаа, холбоотой ажиллаж, туршлага солилцож байх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.