images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ ПЕРУ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КАРЛОС ЖИМЕНЕЗ ГИЛ ФОРТУЛ-ТАЙ УУЛЗАВ.

Хэвлэлийн мэдээ

2024-11-22

43

 

​Элчин сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Перу Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Карлос Жименез Гил Фортул-ыг хүсэлтийнх нь дагуу Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав. Уулзалаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон суугаа оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Элчин сайд Карлоз Жиминез Гил Фортул-ыг Кувейт Улсад суух Элчин сайдаар томилогдож, тус улсын Гадаад хэргийн сайдад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг бариад буйд баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулав.

​Элчин сайд Карлоз Жиминез Гил Фортул Элчин сайд П.Сэргэлэнг хүсэлт хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсаас Кувейт Улс руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн болон Кувейт Улсад хоёр ч удаа “Монгол Соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсанд баяр хүргэж, цаашид туршлага солилцож, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.