images

ЭЛЬ-КУВЕЙТ ХОТНОО “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэвлэлийн мэдээ

2024-11-10

65

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, мөн Монгол Улсыг гадаад оронд сурталчлан таниулах ажлын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Эхчүүд, эмэгтэйчүүд эх дэлхийгээ авран хамгаална” сэдвийн дор “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, Кувейт Улсын Олон Улсын эмэгтэйчүүдийн групп “International Women’s Group”-тэй хамтран Эль-Кувейт хотноо зохион байгууллаа.

May be an image of 7 people and text

Арга хэмжээний үеэр бүхий л эмэгтэйчүүд эх хүний ариун цагаан сэтгэл болон эхийн цагаан сүүг бэлэгдэж, цагаан хувцасаар жигдэрсэн бөгөөд зочид бүрийг угтан авахдаа энхийн цэнхэр хадаг зүүн угтсан нь онцлог байв.

May be an image of 12 people, wedding and text

Энэ удаагийн арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, Монгол Үндэсний хувцас, үндэсний хоол, ардын уламжлалт тоглоом наадгай, ноос, ноолууран бүтээгдэхүүнүүд болон уран зургийн үзэсгэлэн зэргийг агуулсан 5 өртөөг зочдод танилцуулав. Түүнчлэн арга хэмжээний үеэр Монгол Үндэсний дуу, бүжиг, хувцасны загварын үзүүлбэр зэргийг толилуулахын зэрэгцээ монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, салбартаа түүчээлж буй “Говь” ХК, “Могол Ноос” ХХК-тай хамтран ажиллаж, дээж бүтээгдэхүүнүүдээс зочдод бэлэг болгов.

May be an image of 11 people, dais and text

May be an image of 10 people and dais

May be an image of 8 people and text

May be an image of 4 people and text

Арга хэмжээг нээж Элчин сайд П.Сэргэлэн хэлсэн үгэндээ Монголчууд эрт дээр үеэс эх, эмэгтэйчүүдийг эрхэмлэн хайрлаж, дээдлэн хүндэлж ирсэн бөгөөд байгаль дэлхийгээ хамгаалах, соёл, ёс заншлаа хадгалан үлдэх, улс орноо хөгжүүлэх үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэж, цаашид эх дэлхийгээ хамгаалах, дэлхий дахинд энх тайвныг тогтооход эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал болохыг онцлов. Мөн Монгол Улс дэлхийн хамгийн анхны шуудан, харилцаа холбооны эх үүсвэрийг тавьж, морин өртөө байгуулж байсан, мөн дэлхийн хамгийн анхны гадаад паспорт болох “Гэрэгэ”-г олон улсын дипломат харилцааны түүхэнд нэвтрүүлсэн түүхтэй бөгөөд энэ ч утгаараа арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж, үүх түүхээсээ хуваалцахыг хүссэнээ тэмдэглэв.

May be an image of 8 people and text

May be an image of 3 people, headscarf and dais

May be an image of 5 people, people dancing and text

May be an image of 5 people, table, dais and wedding

May be an image of 12 people and text

Арга хэмжээнд Кувейт Улсын улс төр, хувийн хэвшлийн төлөөлөл, тус улсын олны танил эмэгтэйчүүд, бусад улс орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Кувейт дэх Олон Улсын Эмэгтэйчүүдйин Групп (International Women’s Group)-ын гишүүд оролцов. Мөн энэ үеэр Элчин сайд П.Сэргэлэн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Кувейт дэх Олон Улсын Эмэгтэйчүүдийн Группэд талархал илэрхийлж, дурсгалын зүйл солилцов.

 

May be an image of violin

May be an image of train and toy

May be an image of text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, lighting, table, dais and text

May be an image of golf

May be an image of table, lighting, dais and text

May be an image of lighting, table, dais and text

May be an image of lighting, table, dais and text

May be an image of text

May be an image of lighting, table, dais and text

May be an image of table, napkin ring and candle holder

May be art of text

May be an image of dais and textMay be an image of 13 people, people performing martial arts and text