images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ЭЛЬ-КУВЕЙТ ДЭХ БРИТИШ ДУНД СУРГУУЛИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2024-10-31

45

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эль-Кувейт дэх Бритиш дунд сургуулийн жил бүр зохион байгуулагддаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд тус сургуулийн захирал Вера Аль-Мутава-гийн урилгаар оролцов.

Дээрх арга хэмжээнд Кувейт Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцсон бөгөөд Элчин сайд П.Сэргэлэн 2023-2024 оны хичээлийн жилд амжилт, бүтээлээрээ тэргүүлсэн 5 сурагчид шагнал гардуулав.

Эль-Кувейт дэх Бритиш сургууль нь 1993 онд 900 хүүхдийн багтаамжтайгаар байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 70 гаруй орны 3,500 гаруй хүүхдүүд суралцаж, 300 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж буй Кувейт Улсын хамгийн том олон улсын сургууль юм.