images

МОНГОЛ ХОНИНЫ ШИНЭ СЭВРЭЭСЭН МАХ КУВЕЙТ УЛСЫН ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН БҮХ САЛБАРТ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хэвлэлийн мэдээ

2024-10-17

51

Монгол хонины шинэ сэврээсэн мах бүхий л шаардлагатай шалгалт, хорио цээрийн үзлэгт орж, худалдаалагдах үнэ, шошгууд бэлэн болсноор Кувейт Улсын “Carrefour” сүлжээ дэлгүүрийн бүх салбарт 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс худалдаалагдаж эхэллээ. Хонины цул мах 5.990 кувейт динар (66,000 төг), ястай мах 3.990-4.990 кувейт динар ) 45,000-50,000 төг)-аар зарагдаж байна.

May be an image of text

Ийнхүү тус Элчин сайдын яамны 2022 оны 7 дугаар сараас эхлүүлсэн томоохон ажлуудын нэг болох Монгол Улсаас Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажил бүрэн хэрэгжиж, экспорт хийх гарц нээгдэж, Монгол Улсын бүхий л мах экспортлогч хувийн аж ахуйн нэгжүүд Халал зөвшөөрлийг СХЗГ-аас холбогдох журмын дагуу авснаар Булангийн орнууд руу мах экспортолж, эдгээр улсуудын томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах боломжтой болоод байна.

May be an image of steak and text