МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ, АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ КУВЕЙТИЙН САН ХООРОНД 250,000 АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг олон улсын стандартад нийцсэн 4С ангилал болгон өргөтгөх ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж, 250,000 ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Сангийн яам, Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан хооронд буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан нь 2018 онд Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажилд зориулж, 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж Монгол Улсын Засгийн газарт олгож байсан бол ийнхүү нисэх онгоцны буудлыг 4С болгон өргөтгөж, олон улсын стандартад нийцүүлэх ажлын ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж, дахин буцалтгүй тусламж олгоод байна.