images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ГИШҮҮН ОРНУУДЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2024-10-07

32

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Доха хотноо 2024 оны 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд “Спортын дипомат ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний 3 дахь удаагийн дээд түвшний уулзалтад монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

May be an image of 3 people, dais and text

Спортын дипломат ажиллагаа сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэхүү дээд түвшний уулзалтад Ази тивийн 35 орны Төрийн болон Засгийн газрын тэргүүн, Элчин сайд нар оролцож, Азийн орнуудын хамтын ажиллагааг Шинжлэх ухаан, технологи, инновац, Боловсрол, Хүний нөөцийн хөгжил, Хүнс, эрчим хүч, ундны усны аюулгүй байдал, Соёл, аялал жуулчлал, Хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн хандлагыг сурталчлах болон Ойрхи Дорнодын бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар улс орнууд байр суурь илэрхийлэн мэдэгдэл хийж, Дохагийн тунхаглалыг батлав.

Элчин сайд П.Сэргэлэн Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ спорт нь үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлыг үл харгалзан дэлхийн дахиныг нэгтгэж байдаг томоохон хүчин зүйл тул спортоор дамжуулан дипломат ажиллагаа явуулахын чухлыг онцолж, энэхүү салбар нь Монгол Улсын соёлын салшгүй хэсэг байсаар ирснийг тэмдэглэв. Түүнчлэн цаашид Монгол Улс Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орон бүртэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлов.

Түүнчлэн дээрх Дээд түвшний уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүдтэй товч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

May be an image of 3 people, newsroom, dais and text

Мөн үеэр зохион байгуулагдсан бизнес форумд оролцож, гишүүн орнуудын төрийн болон хувийн хэвшлүүдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар санал солилцов.

May be an image of 4 people, dais and text