images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗҮҮН АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХЭЛТСИЙН ДАРГА АБДУЛРАХМАН ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2024-09-16

29

Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын Зүүн азийн асуудал хариуцсан хэлтийн дарга Абдулрахман Фахру-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төлөвлөж буй айлчлалын үеэр байгуулахаар яригдаж буй баримт бичгүүдийн явцын талаар санал солилцож, ойрын хугацаанд эцэслэхээр харилцан тохиролцов. Түүнчлэн төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын багыг Катар Улсад хүлээн авах, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Зүүн Азийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Абдулрахман Фахру Катар Улсын Гадаад хэргийн яамны зүгээс хүлээгдэж буй баримт бичгүүдийг харилцан тохиролцож, бүхий л баримт бичгүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурахад бэлэн болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа тухай мэдээлж, Элчин сайд болон бэлтгэл ажлын багын холбогдох албан тушаалтнуудтай хийх уулзалтуудыг зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.