ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ БИН ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрхим бин Юсуф Абдулла Фахру-тай Доха хотноо уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, Катар Улсад зохион байгуулагдах Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний 3 дугаар Дээд түвшний уулзалт, төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын бэлтгэл ажил, энэ үеэр зохион байгуулагдах уулзалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн Ёслолын газрын захирал Ибрахим бин Юсуф Абдулла Фахру уулзалтын үеэр Элчин сайдтай ярилцсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгож, төлөвлөж буй айлчлалыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтй байгаагаа илэрхийлэв.