images

КАТАР УЛСЫН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ХАЛАЛ ГЭРЧИЛГЭЭГ ЦАХИМ ХУУДСАНДАА АЛБАН ЁСООР БҮРТГЭВ

Хэвлэлийн мэдээ

2024-09-04

79

Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газар Булангийн зөвлөлийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс авсан Халал гэрчилгээг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд энэ оны 4 дүгээр сард амжилттай бүртгүүлсэн билээ. Гэсэн хэдий ч дээрх яамны цахим хуудсанд бүртгэлийн мэдээлэл ороогүй гэх шалтгаанаар экспортын ажил зогсонги байдалд ороод байсан бол Элчин сайд П.Сэргэлэн 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдлын газрын дарга Васан Аль-Бакер-тай хийсэн уулзалтын үр дүнд ийнхүү цахим хуудас шинэчлэгдэж, Стандарт хэмжил зүйн газрын Халал гэрчилгээ албан ёсоор бүртгэгдэв.

Ингэснээр Монгол Улсаас Катар Улс руу Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох сүүлийн ажил дуусаж, аж ахуйн нэгжүүдэд бүхий л эрх албан ёсоор нээлттэй болов.

Дараах холбоосоор орж бүртгэлийн мэдээллийг харах боломжтой: https://qfrs.moph.gov.qa/GlobalHalalList.aspx?lang=en-US...