images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН СПОРТ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ХАМАД БИН ХАЛИФА БИН АХМАД АЛЬ-ТАНИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-08-26

142

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Спорт, залуучуудын сайд Хамад бин Халифа бин Ахмад Аль-Тани-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Доха хотноо уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар бүрдэж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсан талаар мэдээлэхийн зэрэгцээ сайд Ч.Номингийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн Спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг төлөвлөж буй айлчлалын үеэр эцэслэн байгуулах, тус улсад спортын багш, дасгалжуулагч бэлтгэх, тамирчид хооронд хамтарсан бэлтгэл зохион байгуулах, спортын ордон, спортын хэрэглэл болон тоног төхөөрөмжийн асуудлаар санал солилцов.

Спорт, залуучуудын сайд Хамад бин Халифа бин Ахмад Аль-Тани тус улсын “Aspire sports academy of Qatar”-д багш, дасгалжуулагч бэлтгэж, хамтарсан бэлтгэл хийх, туршлага солилцох хөтөлбөр явуулах боломжтойг илэрхийлж, Элчин сайд П.Сэргэлэнг тус академитай танилцахыг урив. Түүнчлэн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид энэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.