images

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БУЛАНГИЙН ОРНУУДАД МАХ ЭКСПОРТЛОХ ГЭРЧИЛГЭЭГ ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ОЛГОЛОО

Хэвлэлийн мэдээ

2024-08-12

126

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус Элчин сайдын яамнаас санаачилга гарган Монгол Улсаас Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх чиглэлээр ажиллаж, 2023 оны 12 дугаар сард Саудын Арабын Хаант Улсад төвтэй Булангийн орнуудын Магадлан итгэмжлэлийн төвөөр Стандарт хэмжил зүйн газарт халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэл амжилттай хийлгүүлж, гэрчилгээг гардан авсан.

Мөн Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэхээр Элчин сайдын яам Кувейт Улс, Саудын Арабын Хаант Улсын Монгол Улсад тавьсан шүлхий өвчний тархалттай холбоотой махны хоригийг цуцлуулах чиглэлээр ажиллаж, үр дүнд нь Кувейт Улсын ГХЯ-ны 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 124 дүгээр ноот бичгээр, Саудын Арабын Хаант Улсын Хүнс, эмийн газрын 1884/10 дугаартай албан бичгээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн үнэлгээний дагуу Монгол Улс шүлхий өвчний тархалтыг хяналтад авсан тул импортын хоригийг цуцалсан тухай мэдэгдэж, эдгээр орнуудад Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Дорнод мах маркет” ХХК болон “Траст групп” ХХК нарт Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох анхны Халал стандартын гэрчилгээг олгосон байна.

Ийнхүү дээрх аж ахуйн нэгжүүд Халал стандартын гэрчилгээг гардан авснаар Монгол Улсаас Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох  бүрэн боломж бүрдэж, Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч эхэллээ.