ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА
Кувейт Улсын Эль-Кувейт хотноо 2024 оны 6 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд Туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлж сэлэмчин З.Хишигдэлгэр эмэгтэйчүүдийн төрөлд амжилттай оролцож байна.
Сэлэмчин З.Хишигдэлгэртээ цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүсье.