images

Суугаа орны хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна

Хэвлэлийн мэдээ

2024-06-11

90

Монгол Улсын🇲🇳 Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилт тавин ажиллаж байгаагийн хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам араб хэл дээрх Кувейтийн өдөр тутмын цахим сонин болох “Q8-Pressnews” – тэй Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, Монгол орны ерөнхий мэдээлэл, нүүдэлчин соёл, аж ахуй, аялал жуулчлалын талаар болоод махны экспорт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар Кувейтийн ард түмэнд сурталчлан таниулах зорилгоор цуврал нийтлэлийг араб хэл дээр бэлтгэн гаргахаар тохиролцон “Q8-Pressnews”-тэй гэрээ байгуулж, 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Q8-Pressnews” Монголын аялал жуулчлал, махны экспорт, худалдаа эдийн засгийн боломжууд, Монгол-Кувейтийн аялал жуулчлалын анхдугаар форум, Улаанбаатар хотын талаар нийт 13 нийтлэлийг гаргаж, цахим хуудас болон сошиал хуудсууддаа байршуулаад байна.

English

As part of the Government's announcement of 2023-2025 as the Years to visit Mongolia, the Embassy of Mongolia in Kuwait is cooperating with the Kuwaiti daily Arabic online newspaper "Q8-Pressnews” for the publication of a series of articles in Arabic about Mongolia - Kuwait relations and cooperation, general information about Mongolia as well as Mongolia’s nomadic culture, agriculture, tourism, meat exports, trade, economy, and investment opportunities.

Please visit the following website for more information.

 

https://q8-press.com/category/regional/%d9%85%d9%86%d8%ba%d9%88%d9%84%d9%8a%d8%a7/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0tgR7k8xWAT12n_uTvIQBBiKwNcFT_K8oS1Aob0VQNtwXzTjlZLud8dYY_aem_R8uBViXl4IoaO40NcI9Ixw