images

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Хэвлэлийн мэдээ

2024-05-22

99

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр очиж, тус улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан болон холбогдох албан тушаалтнууд зуурдаар нас барсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэн эмгэнэлийн захидал гардуулж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Энэ хүнд цаг мөчид Монголын ард иргэд зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байгаагаа илэрхийллээ.