images

БАРИМТ БИЧГИЙН ХУУЛБАРЫН ҮНЭН ЗӨВИЙГ ГЭРЧЛЭХ

Нотариатын үйлчилгээ

2024-05-21

58

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх үйлчилгээг ЭСЯ-ны Консулын хэлтэс дээр өөрийн биеэр ирж эсвэл шуудангаар авч болно. Хэрэв Та өөрийн биеэр ирэх бол урьдчилан  ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. 

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Гэрчлэх баримт бичгийн эх хувь;
  2. Үйлчлүүлэгчийн хүчинтэй гадаад паспорт эсхүл иргэний цахим үнэмлэх эх хувиар, шуудангаар илгээсэн тохиолдолд эдгээр баримт бичгийн хуулбар (үндсэн мэдээлэл фото зурагтай, эзэмшигчийн гарын үсэгтэй хуудас болон сунгалт хийсэн хуудасны хуулбар);
  3. Кувейт Улсад оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  4. Баримт бичигийг болон баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 5 ам.долларыг ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн баримт;
  5. ГХЯ-ны Консулын газраар дамжуулан авах бол бичгээр гаргасан хүсэлт;
  6. Нотариатаар гэрчлүүлсэн баримт бичгийг буцаан илгээх бүрэн хаягтай, шуудангийн марк наасан буцах дугтуй.

Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх:

Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх тохиолдолд иргэн Та ЭСЯ-д өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх болохыг анхаарна уу.

Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэнэ.