images

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Танигийн ажлын албаны дарга Саид Аль-Идатай уулзалт хийв.

Хэвлэлийн мэдээ

2024-05-10

88

Уулзалтын эхэнд Элчин сайд хоёр орны хооронд хийгдэж буй хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгсний дараагаар Монгол, Катарын спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд хоёр орны Үндэсний Олимпын хороод хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хүргүүлсэн бөгөөд төслийн хариуг авах, цаашлаад төслийг эцэслэж, дээд өндөр түвшний айлчлалын үеэр санамж бичгийг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Саид Аль-Ида хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх Элчин сайдын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр орны Үндэсний Олимпын хороод хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичгийн катарын талын хариу төслийг ойрын хугацаанд хүргүүлж, Санамж бичгийг Парист зохион байгуулагдах Олимпын наадмын үеэр эсхүл хоёр орны хооронд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр зурах саналыг тавив. Мөн Шейх Жоаан бин Хамад Аль-Тани, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатартай өнгөрсөн онд уулзах үеэр яригдсан төслүүдийн талаар Гадаад хэргийн яамаараа дамжуулж, зарим мэдээлэл хүссэнийг мэдээлж, ойрын хугацаанд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.