images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Хэвлэлийн мэдээ

2024-05-07

89

Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Мухаммад бин Твар Аль-Кувари-тай -тай 5 дугаар сарын 7-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Монгол, Катарын анхдугаар бизнес форумын өнгөрсөн онд зохион байгуулахад Катарын бизнесийн төлөөлөгчдийн оролцоог хангаж, бүх талын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн магадлан итгэмжлэлийн төвөөс халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэснээс гадна халал гэрчилгээгээ Катарын Эрүүл мэндийн яамны Хүнсний аюулгүй байдлын газарт албан ёсоор бүртгүүлээд байгааг мэдээлж, Монголоос Катар руу мах экспортлох эрх зүйн орчин бүрдсэн тул Катарын мах импортлогч компаниудтай холбоо тогтоож өгөхийг хүсэв.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласны хүрээнд тус Элчин сайдын яам аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын холбогдох жуулчны компаниудтай холбоо тогтоон ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниуд Катарт ирж катарын жуулчны компаниудтай уулзах хүсэлтэй байгаа тул холбогдох компаниудтай мөн холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Твар Аль-Кувари Катарын танхимын зүгээс Катар, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ илэрхийлээд Элчин сайдын хүсэлт тавьсан Катарын мах импортын компаниуд, аялал жуулчлалын компаниудтай холбоо тогтоож, Элчин сайдын Катарт ажиллах хугацаанд уулзалтуудыг зохион байгуулах чиглэлээр ажиллахаа нотлов. Түүнчлэн, Монголын аялал жуулчлалын компаниуд Дохад ирэх тохиолдолд Катарын аялал жуулчлалын компаниудыг урьж, Катарын танхимд хамтарсан уулзалт B2B уулзалтуудыг зохион байгуулах боломжтойг мэдээлэв.