ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ЮНАЙТЭД ФҮҮДС КОМПАНИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсад махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Юнайтед Фүүдс компанийн Ерөнхий захирал Маха, менежер Юсеф нарыг Элчин сайдын яаманд 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Стандарт хэмжилзүйн газраас олгож буй Халал гэрчилгээг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яам, Кувейт Улсын Хүнс, тэжээлийн ерөнхий газарт тус тус амжилттай бүртгүүлснээс гадна Монгол, Кувейтийн холбогдох байгууллагууд Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг харилцан тохиролцсоныг мэдээлээд Монголоос Кувейт руу мах экспортлоход эрх зүйн орчин бүрдсэнийг мэдэгдэв.
Юнайтед фүүдс компанийн захирал Маха Элчин сайдын зүгээс махны экспортыг эхлүүлэхэд бүх талаар ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд Монголоос ойрын хугацаанд их хэмжээгээр мах импортлохоор төлөвлөж байгаагаа мэдээлэв. Мөн тэрээр махны экспортын тухайд логистикийн асуудал хүндрэлтэй байгаа тул Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон бусад авиа компаниудаар дамжуулан Монголоос мах тээвэрлэх нэн ялангуяа үнийн асуудлаар тохиролцоонд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Логистикийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд маш ойрын хугацаанд монголоос хонь, үхэр, ямаа, тэмээний мах импортлох ажлаа эхлүүлэх, цаашлаад тогтмол их хэмжээгээр авч байх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Элчин сайдын хувьд махны экспортыг эхлүүлэх асуудлаар Монгол Улсын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам бүх талын дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд тээврийн логистикийн асуудлаар агаарын тээврийн компаниудтай холбогдож, тээврийн үнийг боломжит түвшинд тохиролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиров.
ENGLISH
Ambassador P.Sergelen met with United Foods company CEO Maha and manager Youssef at the Embassy.
At the outset of the meeting, Ambassador P.Sergelen informed that Halal certificate being issued by Mongolian agency for standardization and metrology has been officially registered at the Ministry of Public Health of the State of Qatar and Public Authority for Food and Nutrition of the State of Kuwait and also relevant authorities of Mongolia and Kuwait approved the draft of International Vet certificate of both countries.
CEO Maha thanked the Ambassador for the effort and assistance and expressed his readiness to import Mongolian meat in quantities in near future. Maka explained that logistics to bring Mongolian meat to Kuwait is a challenging issue now and asked the Ambassador's support in reaching an agreement with Mongolian national carrier "MIAT" or other airlines on the price for the transport of meat.
Ambassador noted that the Embassy and the Ministry of Foreign Affairs of Mongolia will continue the support and assistance and will reach out to airlines to settle on affordable price for the meat transport by air.