images

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Жахра мужийн захирагчаар шинээр томилогдсон Хамад Аль-Жасимтай 5 дугаар сарын 1-ний өдөр уулзав.

Хэвлэлийн мэдээ

2024-05-02

81

Элчин сайд П.Сэргэлэн Хамад Аль-Жассим нь Жахра мужийн захирагчаар шинээр томилогдсоныг тохиолдуулан зохион байгуулсан хүлээн авалтад оролцох үеэр Хамад Аль-Жассим-тай уулзаж, баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах боломж, бололцоо тэр дундаа хөдөө аж ахуйн, фермийн чиглэлээр Жахра мужтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хамад Аль-Жасим Элчин сайдыг халуун дотноор хүлээн авч Элчин сайдтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлээд ойрын хугацаанд албан ёсоор уулзалт хийж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцахаар тохиров.

ENGLISH

Ambassador P.Sergelen met with Hamad Jasem Al Habshi, a newly appointed Governor of Al Jahraa Governorate.

During the meeting, Ambassador congratulated Hamad Jasem Al Habshi on his appointment as Governor of Al Jahraa Governorate and expressed his willingness to cooperate with the Governor in the field of agriculture especially farming sector.

Governor Hamad Jasem Al Habshi welcomed the Ambassador and agreed to hold an official meeting in near future to discuss about possible cooperation.