images

Монгол, Кувейтийн аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн анхдугаар цахим уулзалтын зохион байгуулав

Хэвлэлийн мэдээ

2024-04-24

81

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласны хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачлага гарган Монгол, Кувейтийн аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдийн анхдугаар цахим уулзалтыг 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Уулзалтад Элчин сайд П.Сэргэлэн, Кувейтийн аялал жуулчлалын холбооны дэд Ерөнхийлөгч Мариям Аль-Кандари болон Монголын талаас Жуулчин компани - Аялахад алс хязгаар үгүй, New Juulchin Tours , Grace A Star Mongolia , Ragusa Tour , кувейтийн талаас “Eagle Travel Agency”, “Alraya Kw”, “Alyousef_Tours”, “Magic Travel”, “White Sand Travels”, “Hello Explorer” зэрэг компаниудын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулсны дараагаар Элчин сайдын яамны зүгээс 2024 онд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Кувейт болон Булангийн орнуудаас Монгол руу зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд тус уулзалтыг санаачлан зохион байгуулж байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, тус Элчин сайдын яам шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Уулзалтаар “Монгол, Кувейтийн аялал жуулчлалын компани тус бүр өөрсдийн компаниудын үйл ажиллагааны талаар товч танилцуулсны дараагаар виз, аялал жуулчлалын багц, аялал жуулчлалын урсгалын нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлаар уулзалтад оролцогч талууд дэлгэрэнгүй санал солилцов.

Монголын компаниудын төлөөлөгчид 5 сарын 10-наас хойш Кувейт Улсад ирж Кувейтийн компаниудтай өргөтгөсөн B2B уулзалт хийх, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах, холбогдох хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулах, Кувейтийн инфлүнзер, аяллын контент бүтээгчдийг Монголд 6 дугаар урьж авчран Монголын аялал жуулчлалыг сурталчлуулах, контент бэлтгүүлэх үүний дараагаар 7 дугаар сараас Кувейт болон Булангийн орнуудын жуулчдыг Монголд хүлээн авах ажлыг шат дараатай хэрэгжүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.