images

КУВЕЙТ, КАТАР, БАХРЕЙН УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бусад мэдээлэл

2024-04-18

97

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Монгол Улсаас гадаад улсуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөхөөр хуульчилсан. Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоолд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсуудад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд (нийт 4 өдөр) байхаар тогтоосон.

Иймд, гадаад улсад оршин суугаа иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд өөрийн оршин суугаа улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд сонгуульд оролцохоо урьдчилан мэдэгдэж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах тул Кувейт, Катар, Бахрейн Улсад оршин сууж байгаа сонгууль өгөх насны иргэд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ЭСЯ-ны цахим шуудан ([email protected]), эсхүл ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана уу.

Бүртгүүлэх хүсэлт гаргах иргэн ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, Монгол Улсад бүртгэлтэй хаягийн мэдээлэл /иргэний үнэмлэхийн ар, өвөр талыг хавсаргах/, холбоо барих утас, одоо оршин суугаа хаягаа тодорхой мэдээлнэ үү.

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ