images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД АБДУЛМОХСЕН АЛЬ-ЗАИД-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-04-07

81

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Абдулмохсен Аль-Заид-ад Кувейтийн Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал хариуцсан Туслах сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейт нь улс төрийн сайн харилцаатай явж ирснийг дурдаад ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд соёл урлагийн хэд хэдэн томоохон ажлууд төлөвлөөд байгаатай холбогдуулан Ёслолын газартай нягт холбоотой ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд хоёр орны харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэх, нэн ялангуяа Монгол Улсаас Кувейтэд мах экспортолж эхлэх ажилд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг онцлоод Кувейтийн Хүнс, тэжээлийн ерөнхий газарт Монголын стандарт хэмжилзүйн газраас олгож буй Халал гэрчилгээг бүртгүүлсний дараагаа махны экспорт эхлэхээр болж буй талаар мэдээлэв.

Туслах сайд Абдулмохсен Аль-Заид Элчин сайдыг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, Монголын махыг Кувейтийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр маш идэвхтэй ажиллаж, олон ажил, арга хэмжээ зохион байгуулсныг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг боломжит салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд болон Элчин сайдын яамтай үргэлжлүүлэн ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Уулзалтаар талууд дээд өндөр түвшний айлчлал, Элчин сайдын яамтай холбоотой зарим асуудлаар санал солилцов.

"English below"

Ambassador Sergelen Purev met with Minister Plenipotentiary / Abdulmohsen J. Al-Zaid, a newly appointed Assistant Foreign Minister for Protocol Affair of the Ministry of Foreign of the State of Kuwait.

At the outset of the meeting, Ambassador P.Sergelen congratulated the Assistant Foreign Minister for his new post and expressed that his vast experience in the field will immensely contribute to the Kuwaiti Ministry of Foreign Affairs.

During the meeting, two sides have discussed about the existing bilateral relations and cooperation between Mongolia and the State of Kuwait and ways to forward this cooperation in the fields of culture, education, investment, trade, economics, and tourism sectors. As two countries will mark the 50th anniversary of the establishment diplomatic relations in 2025, two sides agreed to work closely to celebrate half a century of diplomatic relations.