images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХҮНС, ТЭЖЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУЗ-ЫН ДАРГА Др. РИЙМ АЛЬ-ФУЛАЙЖИ-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2024-04-17

76

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн Хүнс, тэжээлийн ерөнхий газар Монголоос импортлох махны хоригоо цуцалсан шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд өмнөх уулзалтын үеэр өгсөн зөвлөгөөний дагуу Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвд Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр хийлгэхээр хандаж, ажилласны дүнд өнгөрсөн оны 12 дугаар сард магадлан итгэмжлэлийг хийлгэсэн тухай мэдээлэв. Түүнчлэн, энэхүү гэрчилгээг Катарын Нийтийн эрүүл мэндийн яаманд албан ёсоор бүртгүүлээд байгаа бөгөөд Кувейт руу мах экспортлоход Стандарт, хэмжилзүйн газрын Халал гэрчилгээг Хүнс, тэжээлийн ерөнхий газарт бүртгүүлэх шаардлагатай байгаа тул бүртгэл хийлгэх хүсэлтээ илэрхийлж, холбогдох материалуудыг гардуулав.

Др. Рийм Аль-Фулайжи Элчин сайд маш богино хугацаанд дээрх ажлуудыг амжуулсныг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд Монголын мах Кувейтийн зах зээлд орж ирснээр махны сонголт нэмэгдэхээс гадна Кувейтийн хүнсний аюулгүй байдлын асуудалд эергээр нөлөөлөх тул энэ нь харилцан ашигтай хамтын ажиллагаа болно гэдгийг онцлов. Мөн тэрээр бүртгэл хийлгэхэд шаардлагатай материалуудын бүрдэл хангагдсан тул ойрын хугацаанд Хүнс, тэжээлийн ерөнхий газраас зохих журмын дагуу асуудлыг техникийн хороогоороо хэлэлцүүлсний дараа бүртгэлийг хийсэн тухай албан ёсны хариуг бичгээр өгөхөө мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, Кувейтийн Хүнс, тэжээлийн ерөнхий газар хооронд хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх санал тавьсныг айлын тал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд албан ноотоор хүсэлтээ ирүүлэхийг хүсэв.

*English Below*

Ambassador Sergelen Purev met with Dr. Reem Ghazi Al Fulaij, Chairwoman and Director General of Kuwait's Public Authority for Food and Nutrition.

At the beginning of the meeting, Ambassador P.Sergelen expressed his sincere appreciation for lifting the ban on meat and meat products import from Mongolia to the State of Kuwait. Ambassador P.Sergelen informed Dr. Reem Ghazi Al Fulaij that Mongolian Agency for Standardization and Metrology (MASM) has been accredited by the Gulf Accreditation Centre to issue Halal certificate within Mongolian territory for the first time and also successfully registered the certificate in the Ministry of Public Health of the State of Qatar.

While noting that it is necessary to register in the Public Authority for Food and Nutrition to export meat and meat products from Mongolia to Kuwait, Ambassador presented an official request from the MASM to register its Halal certificate in the Public Authority for Food and Nutrition along with necessary documents.

Dr. Reem Ghazi Al Fulaij thanked the Ambassador for the work done within a short period of time and as the documents met the requirements, she promised to register the Halal certificate accordingly and will officially inform the Embassy in a written form as soon as by next week.

Two sides also discussed about establishing a cooperation between Mongolian General Authority for Veterinary Services and Public Authority for Food and Nutrition.