images

Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газраас олгож буй Халал гэрчилгээг Катарын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүсний аюулгүй байдлын газарт бүртгүүллээ.

Хэвлэлийн мэдээ

2024-04-04

117

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийг өнгөрсөн оны 12 дугаар сард хийлгэсэн билээ.

Энэхүү ажлын үргэлжлэл болгон Стандарт, хэмжилзүйн газраас олгож буй халал гэрчилгээг Катарын Нийтийн эрүүл мэндийн яаманд бүртгүүлэх ажлыг тус Элчин сайдын яам 2024 оны 2 дугаар сард эхлүүлсэн бөгөөд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 4-ний өдөр Катарын Нийтийн эрүүл мэндийн яамны Хүсний аюулгүй байдлын газраас Стандарт, хэмжилзүйн газраас олгож буй Халал гэрчилгээг өөрсдийн систем болох “global partners system”-д бүртгэж авснаа албан ёсоор мэдэгдэв.

Ингэснээр Монголоос мах, махан бүтээгдэхүүн Катар Улсад экспортлох үүд хаалга бүрэн нээлттэй боллоо.

*English below*

On 4 April 2024, the Food security department of the Ministry of Public Health of the State of Qatar informed the Embassy that Halal Certificate that is being issued by the Mongolian Agency for Standardization and Metrology (MASM) has been successfully registered in the Ministry’s global partners system.

This provides legal framework for Mongolian companies to export meat and meat products from Mongolia to the State of Qatar.