АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Кувейтийн Их сургууль, ta!ki club- аас хамтран зохион байгуулж буй “People’s forum” олон улсын өдөрлөгт Монголын үндэсний өв уламжлалыг харуулсан дурсгалын зүйлс, монгол дээл болон экспортын бараа, бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцуулахаас гадна Монголын цагаан идээг дээжлэн тавьж, ирсэн зочдод амталгаа хийлгэн оролцож байна.
Элчин сайдын яамны павильоноор Кувейтийн Их сургуулийн захирал Мешари Аль-Харби, Кувейт Улсад суугаа Элчин сайд нар зочиллоо.
Өдөрлөгийн үеэр Кувейтийн Их сургуулийн оюутан М.Бат-Оргил хөөмийн үзүүлбэрийг форумд ирсэн зочдод толилуулав.