МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ.
Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.
Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Кувейт, Катар, Бахрейн Улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг хурууны хээгээ уншуулан шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.