ЭМГЭНЭЛ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах таалал төгссөнтэй холбогдуулан Баяан ордонд зохион байгуулагдсан эмгэнэл илэрхийлэх ёслолын ажиллагаанд оролцож, Монгол Улсын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Тус ёслолын арга хэмжээнд шинэ Эмирээр өргөмжлөгдсөн Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Ахмад Наваф Аль-Ахмад Аль-Сабах, Үндэсний Ассамблейн дарга Ахмад Садуун болон Засгийн газрын гишүүд байлцаж, Кувейт Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болоод Кувейтийн ард түмний төлөөлөл оролцож, эмгэнэл илэрхийллээ.