images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ КАТАРЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Хэвлэлийн мэдээ

2023-11-17

74

Монгол Улсын Их хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катарын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ахмад Абдулла Аль-Муслимани-тай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Н.Учрал сайд Монгол Улсын харилцаа холбооны салбарын түүх, хөгжил талаар товч мэдээлэл өгөөд хоёр орны харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, харилцан туршлага солилцох, Монголын мэргэжилтнүүдийг Катарт урт, богино хугацааны сургалтад хамруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монголын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтцийн талаар талаар товч танилцуулсны дараагаар Катар Улсын 5g сүлжээг нэвтрүүлсэн, хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлсэн туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны зохицуулах хороод хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг ойрын хугацаанд байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналыг тавив.

Ахмад Абдулла Аль-Муслимани Монгол Улстай харилцаа холбооны чиглэлээр тухайлбал мэдээлэл, дата солилцох, мэргэжилтнүүдээ харилцан солилцох, сургалтад хамруулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд зохицуулах хороод хоорондын Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулах саналыг дэмжин хүлээн авлаа.